Яг одоо дамжуулж байна

Таны контент,
хормын дотор дэлгэцэн дээр

Кино, цуврал, шууд дамжуулалтаа Монголд байрлах сүлжээгээр түгээнэ. Сервер, кэш, дамжуулалтыг бид авна — та зөвхөн контентоо хийнэ.

Үнийн санал авах Хэрхэн ажилладаг вэ?

OTT платформ, телевизүүдэд үйлчилж байна.

Видео хүргэлт Шууд дамжуулалт Контент хадгалалт Хамгаалалттай холбоос Бодит хугацааны хяналт Монголд байрлана Видео хүргэлт Шууд дамжуулалт Контент хадгалалт Хамгаалалттай холбоос Бодит хугацааны хяналт Монголд байрлана

Манай сүлжээгээр дамжуулж буй платформууд

filmx OTT платформ
xplay OTT платформ
Давуу тал

Яагаад cdnplus гэж?

📍

Монголд байрладаг

Сервер маань Улаанбаатарт. Үзэгч гадаад руу холбогдохгүй тул видео эхлэх хугацаа богино, тасалдал бага.

🔒

Хамгаалалттай холбоос

Холбоос бүр хугацаатай, гарын үсэгтэй. Хуулбарласан холбоос хугацаа дуусахад ажиллахаа болино.

📊

Ил тод хэрэглээ

Хэдэн гигабайт дамжуулсан, хэдэн хүн үзсэнийг өдрөөр нь харна. Төлбөр яг тэр тоон дээр бодогдоно.

⚡

Маш бага саатал

Дотоод сүлжээнд 1 мс. Гадаадын CDN рүү холбогдоход 150+ мс шаардагддаг бол таны үзэгч эндээсээ авна.

🎛

Хяналтын самбар

Контент, шууд суваг, төлбөрөө нэг газраас удирдана. Бодит хугацаанд хэн юу үзэж байгааг харна.

🛟

24/7 дэмжлэг

Асуудал гарвал хүнтэй ярина. Шөнө ч бай, баяраар ч бай — тасалдлыг хамт шийднэ.

Үйлчилгээ

Стриминг платформд хэрэгтэй бүхэн

Нэг дэд бүтэц дээр — хадгалалт, хүргэлт, шууд дамжуулалт.

▶

Видео хүргэлт

OTT болон вэб системүүдэд зориулсан видео дамжуулалт. HLS форматаар хүргэх тул үзэгчийн интернэтэд тохируулан чанар автоматаар солигдоно.

  • HLS адаптив дамжуулалт
  • Хугацаатай хамгаалалттай холбоос
  • Вэб сайтад суулгах плеер
◉

Шууд дамжуулалт

Телевизийн суваг, арга хэмжээг шууд дамжуулна. Дамжуулагчаа холбоод эхлэхэд л хангалттай.

  • RTMP / SRT холболт
  • Суваг тус бүрийн түлхүүр
  • Үзэгчийн тоо бодит хугацаанд
🗄

Контент хадгалалт

Агуулгаа манай серверт хадгална. Хэдэн ширхэг, хэдэн гигабайт болохыг самбараасаа хэдийд ч харна.

  • Автомат хуулалт
  • Хэрэглээний тайлан татах
  • Сар бүрийн тооцоо
Үнэ

Олон улсын CDN‑ээс 30% хямд

Монголын ихэнх платформ гадаадын CDN ашигладаг. Бид ижил үйлчилгээг эндээс, хямдаар, төгрөгөөр санал болгож байна.

Хамгийн их ашиглагддаг

Дамжуулалт

70₮ 1 ГБ тутамд

Үзэгчдэд бодитоор хүрсэн хэмжээгээр л тооцно.

Хадгалалт

35₮ 1 ГБ / сард

Тухайн сард хадгалагдсан хэмжээгээр, өдрөөр нь хуваан.

Шууд суваг

70₮ 1 ГБ тутамд

Суваг нээлттэй ч үзэгчгүй бол дамжуулалт тооцогдохгүй.

Сарын тогтмол төлбөр байхгүй

Урт хугацааны гэрээ шаардахгүй. Хэрэглэснээрээ төлнө — их хэмжээний урсгалтай бол тусад нь тохирно.

Үнийн санал авах
Холбоо барих

Эхлэхэд бэлэн үү?

Платформоо хэрхэн хүргэхээ ярилцъя. Танай контентын хэмжээ, үзэгчийн тооноос хамаарсан тодорхой төлөвлөгөө гаргаж өгнө.

info@cdnplus.mn Хэрэглэгчийн самбар